Заг
Бүр цаашилбал, нутагтаа заган ойтой болъё гэсэн томоохон зорилгыг өвөртөлж байгаа.
Заг бол зөвхөн Төв Азийн говьд ургадаг илчлэг сайтай, эрчилсэн урт үндэстэй, олон зуун жилээр насалдаг мод. Монгол орны ойн нөөцийн багагүй хувийг эзлэх бөгөөд говь цөлийн бүсийн үндсэн мод юм. Заг ихтэй газар цагаан гоёо их ургадаг. 100 килограмм заг 80 килограмм чулуун нүүрстэй тэнцүү хэмжээний илчлэг ялгаруулдаг. 4500 килокалори дулаан ялгаруулдаг учраас говийнхон “ургаа нүүрс” гэж нэрлэдэг. Гэвч сүүлийн жилүүдэд заг модыг түлшинд их хэмжээгээр ашигласнаас үүдэлтэйгээр бараг устаж үгүй болж байна. Заг мод нь элсний нүүдлийг барьж тогтоох ач холбогдолтой. Хэзээ орох нь мэдэгдэхгүй бороонд найдалгүйгээр хөрсөн доор хэдэн метрээр ч хамаагүй үндсээ сунгаж ус чийг хайн ургадаг мод юм. Үндэс нь доошоо 5 метр хүртэл гүнд, тал тал тийшээ 5-10 метр хүртэл салаалан тархан ургадаг учраас заг мод нь газар дээр маш бат бөх зогсож ямар ч хүчтэй салхийг сөрж, эрч хүчийг нь бууруулан элсний нүүлтийг тогтворжуулан барьдаг. Зээмэг, Таван алд, Галба, Борзонгийн говь гээд маш их заган ой бүхий өргөн их говиудын модын нөөц байхгүй болж энд тэнд оохор цоохор болон үлджээ.
10 дугаар сарын дунд үеэс эхлэн 20 хоногийн хугацаанд нэг га талбайгаас 100-150 килограмм загийн үр түүх боломжтой. Түүсэн үрээ цэвэрлэж, чийгтэй, агаар сайтай байранд хадгалаад, тариалах үедээ 10 сантиметр өргөнтэй хоёр мөр гарган туузалж, нэг метр тутамд гурван грамм үрийг элсэрхэг хөрсөнд 0.5-1 сантиметр гүнд суулгана. 1 га талбайд 700-750 шоо метр усаар анхны усалгааг хийнэ. Дараа нь соёололт жигдрэх хүртэл 14 хоногийн хугацаанд өдөр бүр 150-200 шоо метр усаар 2 удаа усалж өгвөл ургалт түргэсдэг байна. Ийм аргаар говийн элсний нүүдлийг зогсоож цөлжилттэй тэмцэх боломжтой ажээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах
Буцах
“ЗАГ” МОД ГУРВАН ЭРДЭМТЭЙ ЗАГТАЙ ГАЗАРТ:
Заг бол зөвхөн Төв Азийн говьд ургадаг илчлэг сайтай, эрчилсэн урт үндэстэй, хүйтэнд тэсвэртэй, олон зуун жилээр насалдаг мод говь цөлийн бүсийн үндсэн мод юм. Заг мод нь элсний нүүдлийг барьж тогтоох ач холбогдолтой. Үндэс нь доошоо 5 метр хүртэл гүнд, тал тал тийшээ 5-10 метр хүртэл салаалан тархан ургадаг учраас заг мод нь газар дээр маш бат бөх зогсож ямар ч хүчтэй салхийг сөрж, эрч хүчийг нь бууруулан элсний нүүлтийг тогтворжуулан барьдаг.
Заг мод тарих арга: 10 дугаар сарын дунд үеэс эхлэн 20 хоногийн хугацаанд нэг га талбайгаас 100-150 килограмм загийн үр түүх боломжтой. Түүсэн үрээ цэвэрлэж, чийгтэй, агаар сайтай байранд хадгалаад, тариалах үедээ 10 сантиметр өргөнтэй хоёр мөр гарган туузалж, нэг метр тутамд гурван грамм үрийг элсэрхэг хөрсөнд 0.5-1 сантиметр гүнд суулгана. 1 га талбайд 700-750 шоо метр усаар анхны усалгааг хийнэ. Дараа нь соёололт жигдрэх хүртэл 14 хоногийн хугацаанд өдөр бүр 150-200 шоо метр усаар 2 удаа усалж өгвөл ургалт түргэсдэг байна. Ийм аргаар говийн элсний нүүдлийг зогсоож цөлжилттэй тэмцэх боломжтой ажээ.
Холбогдох мэдээлэл
“ЗАГ” МОД ГУРВАН ЭРДЭМТЭЙ ЗАГТАЙ ГАЗАРТ:
Шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгааны аргазүйг ашиглан дараахи чиглэлээр судалгаа шинжилгээ хийж, тайлан боловсруулна. […]
Хуудсууд
Мэдээлэл авах
Манай үйлчилгээний талаар мэдээлэл авах хүсэлт илгээх
Шуурхай линк
- БШУЯ
- Майнд Симбол
- Мөнгөнмарал эм, эмнэлгийн хэрэгсэл
- Байгаль орчин, аялал жуулчлалын яам
- Байгаль орчны мэдээллийн сан
«Мөнгөнмарал» ХХК © 2022. © Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан
Related papers
download Download free PDF View PDF chevron_right
Монгол Улс хүний эрхэм чанар, амьд явах эрх, болон эрүү шүүлт, хүнлэг бус, хэрцгий, доромжилсон хандлагаас ангид байх эрхийг суурь үнэт зүйл хэмээн хүлээн зөвшөөрч Үндсэн хуулиараа хамгаалдаг. Монголын Эмнести Интернэшнлээс 2018 оны 9-р сарын 20-ны өдөр эрдэмтэн, судлаачид, хууль зүйн их дээд сургуулиудын эрүүгийн эрх зүйн болон олон улсын эрх зүйн багш, доктор, профессоруудыг урьж “Үндсэн хууль ба цаазаар авах ял” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, тус хэлэлцүүлэгт тавигдсан илтгэлүүдийг эмхтгэн хэвлэн гаргалаа. Эдгээр илтгэл нь уншигч таны Үндсэн хууль, цаазаар авах ял, олон улсын эрх зүйн чиглэлээрх цаашдын судалгаанд тань хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.
download Download free PDF View PDF chevron_right
Өмчлөх эрх бол хувь хүний оршихуйн үндэс, эрх чөлөөний үнэт зүйлсийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг билээ. Эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн өнгөрсөн цаг хугацаанд сэтгэгчид хувийн өмч, өмчлөх эрхийн талаар ухаан бодлоо уралдуулж, өмч гэж юу болох, энэхүү зүйл чухам хэнд хамаарах ёстой, зүй ёсны шинж байдлаа хэрхэн олдог тухай, нийгмийн харилцааны тодорхой түвшинд юу өмчийн обьект болдог, аль нь энэ ойлголтоос ангид байх тухай асуудлыг тодорхойлж, түүний агуулгыг нээн илэрхийлэхийг зорьж, олон ургалч онол, үзэл санааг хөгжүүлсээр ирсэн юм.
download Download free PDF View PDF chevron_right
2000 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн бөгөөд цөмийн зэвсэгтэй таван гүрэн Монгол улсын цөмийн зэвсэггүй бүсийн статусын талаар аюулгүй байдлын улстөрийн баталгаа гаргасан хамтарсан мэдэгдэл хийсэн юм. Уг мэдэгдлээр цөмийн зэвсэгтэй таван гүрэн Монгол улсын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхгүй, хэрэглэхээр заналхийлэхгүй бөгөөд тийм аюул занал учирвал Монгол Улсад туслах амлалт авсан. Цөмийн зэвсэгтэй таван гүрэн нэгдсэн байр суурьтайгаар нэг улс-цөмийн зэвсэггүй бүсэд аюулгүйн баталгаа өгөх үндсэн шалтгаан нь Монгол улс “Үл дэлгэрүүлэх гэрээ”-нд оролцогч, цөмийн зэвсэггүй, газар зүйн нэн онцгой байдалтай улс болохыг онцолсон байдаг . Гэвч энэхүү мэдэгдэл нь олон улсын гэрээний адил хүчин төгөлдөр мөрдөгдөх эрх зүйн үндэсгүй юм. Иймд цөмийн зэвсэггүй статусаа олон улсын эрх зүйн үндэстэй бүрэн баталгаа олж авах зорилгоор манай улс НҮБ-тай нягт хамтран ажиллаж ирсэн билээ.
download Download free PDF View PDF chevron_right
The purpose of this research is to identify objects in the collection of the Mongolian that illustrate the effects the human and the climate as well as climate change in Mongolia and Central Asia. After identification, the author will examine them in order to determine if and how these objects relate to the human experience of relationships with environmental issues, ecological sustainability, culture, and ways that these objects helped to preserve economic, environmental and social capital for the generations that followed. Түлхүүр үг: Хүн, байгаль орчин, музей, хадгалалт хамгаалалт Монгол улсад музей үүсч хөгжсөн » 20-р зуун бол монголын нийгмийн тэр дотроо соёлын модернизацийг түргэвчилсэн хэлбэрээр амжилттай хэрэгжүүлсэн зуун » 1 байж соёлын нэгэн төлөөлөл болон хөгжсөн нь манай улс дэлхийн музейн ертөнцөд нэвтрэх үүд хаалгыг нээсэн юм. Мөн Соёл урлаг судлалын хүрээлэнгийн 2010-2012 онуудад хэрэгжүүлсэн Монгол улсын соёл урлагийн хувьсал өөрчлөлтийг тодруулах төслийн хүрээнд тус улсын музейн нийгмийн оролцоо, хүний нөөц, цуглуулгын хадгалалт хамгаалалт бүрдүүлэлтэнд нийгэм эдийн засаг, байгаль орчны хамаарал, нөлөөллөөр хувьсал өөрчлөлтийг шинжлэх зорилтууд тулгарсан юм. Нийгэм, эдийн засгийн хамаарал нөлөөллийг Олноо өргөгдсөн Монгол улс, БНМАУ, Монгол улсын гэсэн түүхэн замналын гурван үечлэлд » ертөнцийг үзэх материалист үзэл, социалист эх оронч, пролетарийн интернационалч үзлээр хөдөлмөрчдийг хүмүүжүүлэх гэсэн дуу хоолой төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөх, үндэсний соёлоо үр удамдаа өвлүүлэх, Монголын соёлын өв, түүх, соёлын дурсгалт зүйлсийг нээн илрүүлэх, цуглуулах, хадгалах хамгаалах гэж өөрчлөгдөж » 2 , » социалист нийгмийн
download Download free PDF View PDF chevron_right
ГЭРАЛД ЭЛЛИОТ КАЙДЭН «БҮТЭЭМЖ ТЭГЛЭСЭН ТӨРИЙН ЗАХИРГАА ГЭЖ ЮУГ ХЭЛЭХ ВЭ?», 2019
(Англи хэлнээ: Gerald Elliot Caiden: 1936 оны зургаадугаар сарын 6 нд Лондон хотноо мэндэлсэн) – нь Бэркли дахь Өмнөд Калифорнийн Их Сургуулийн Прайсийн нэрэмжит Бодлого, Төлөвлөлт, Хөгжлийн Сургуулийн төрийн захиргааны ухааны профессор болно. Лондон хотноо Моррис Кайдэн, Силермэн Роза нарын гэрт мэндэлсэн. Лондонгийн Эдийн Засаг, Улс Төрийн Шинжлэх Ухааны Сургуульд харьцуулсан төрийн захиргаа судлалаар докторын зэрэг хамгаалсан. Австралийн Улсын Их Сургууль, Канбэрра Их Сургууль, Хэбрэй Их Сургуульд багшилж байсан бөгөөд 1990-ээд оны эхэн үед Дэлхийн Банк, Нэгдсэн Үндэстний Байгууллагад зөвлөхөөр ажилласан. Кайдэн Канад, Израйль, Энэтхэг, Австралид харьцуулсан төрийн захиргаа судлал хөгжихөд томоохон хувь нэмэр оруулсан. Төрийн захиргааны шинэтгэл, захиргааны ёс зүй, захиргааны соёл, бюропатологи, бүтээмж тэглэсэн төрийн захиргааны чиглэлээр мэргэшин ажилладаг. Эдгээр чиглэлд нийтдээ томоохон хэмжээний 29 ном, 270 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж нийтлүүлсэн. Эдгээрээс “Захиргааны ёс зүй” (2003 он), “Захиргааны шинэтгэлийн эрин үе айсуй” (1991 он), “Луугийн дэвшил: Солонгосын төрийн захиргааны удирдтгал” (1991 он), “Хөгжил: өмнөтгөл” (1988 он), “Америк дахь төрийн захиргааны бүтээлийн дээжис” (1983 он), “Омбудсмены олон улсын гарын авлага” (1983 он), “Төрийн захиргаа” (1982 он), “Захиргааны шинэтгэлийн стратегиуд” (1982 он) зэргийг онцгойлон дурдаж болох байна.
Монгол Улс цөлжилтөд нэрвэгдэх тун ойрхон байна гэх мэдээлэл сүүлийн жилүүдэд их тархах болсон. Гэвч бид цөлжилтийн эсрэг дорвитой арга хэмжээ авч чадахгүй өнөөдрийг хүрсээр. Гэтэл өдгөө дөнгөж долоодугаар ангид орох бяцхан охин эко клубийнхээ найзуудтай хамтран 200 ширхэг заг модыг үрслүүлэх туршилт хийж байгаа аж. Иймд бид Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ЕБС-ийн долоодугаар ангийн сурагч Т.Хишигжаргалтай ярилцлаа.
-Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Т.Хишигжаргал гэдэг. Би Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ЕБС-ийн сурагч. Одоо долоодугаар ангид орно.
-Цахим орчноор заг модыг үрслүүлэх туршилт хийж байгаа эко клубийн нэгэн гишүүн буюу өөрийнх нь зураг хүмүүсийн хайрыг татаад байна л даа. Яагаад заг модыг үрслүүлэх туршилтыг хийж байгаа юм бэ?
-Манай Хөхморьт сум Монгол Улсын хамгийн их элстэй газар. Тиймээс элсний нүүдэл ихтэй, цөлжилт ч их явагдаж байгаа гэж хэлж болно. Тиймээс цөлжилтөөс хамгаалах зорилгоор заг мод тарих ажлыг зохион байгуулж байгаа.
Энэхүү туршилтыг манай сургуулийн эко клубийн гишүүд өнгөрсөн хавар 1000 үрсэлгээг авч ирсэн. Үүнээс 200-г нь туршилтаар ургуулж байна.
Яагаад туршилт хийж байгаа вэ гэхээр заг модыг үрслүүлэхэд хэр хурдан ургаж байна, хэр сайн ургаж байна. Ургах чадвар, онцлог нь юу байна. Цаашид айлуудын хашаанд ургуулахад бид юуг анхаарах шаардлагатай байна гэх зэрэг олон зүйлийг мэдэхээр ургуулж байгаа юм.
-Говь-Алтай аймгийн Хөхморьт сум нь яах аргагүй элсэн манхан ихтэй нутаг нутаг шүү дээ. Яах аргагүй элстэй газар заг мод ургахад хамгийн тохиромжтой ургамал. Магадгүй та бүхний туршилт дөнгөж эхэлж байж болох ч заг модыг тарихад юун дээр анхаарах хэрэгтэй юм шиг санагдав?
-Заг модыг ургуулахад маш их арчилгаа шаарддаг. Тэр дундаа эхний 14 хоног хамгийн чухал үе байдаг. Энэ 14 хоногт ургуулж буй заг модоо өдөрт 4-5 удаа усалдаг. Заг нь үхдэггүй, урт насалдаг ургамал учраас эхний 14 хоног л хамгийн их арчилгаа шаардагдаад цаашид арчилгаа шаардагддаггүй.
-Яагаад эхний 14 хоног тийм чухал юм бэ?
-Хөрсөндөө үрээ суулгасны дараа хамгийн их анхаарах ёстой байдаг л даа. Мөн арчилгаа маш их хэрэгтэй. Ойр орчимд нь хог байвал түүх гэх мэтээс эхлээд маш их анхаарал хандуулах хэрэгтэй байдаг.
-Хөхморьт сумын ЕБС-ийн Эко клубийн хамт олон энэхүү туршилтыг хийж байгаа юм байна лээ шүү дээ. Тэгэхээр чамд бас танай клубийн гишүүдэд хамгийн их тус дэм болж байгаа хүмүүс хэн бэ?
-Мэдээж манай гэр бүл надтай хамт моднуудаа арчилж, ургуулж байгаа. Бас найзуудын маань гэр бүлийнхэн тусалж байна. Түүнээс гадна манай эко клубийн дарга 50 заг модыг ургуулж байгаа.
-Заг модыг ургуулахдаа тэр дундаа та бүхний хийж буй туршилтаар заг модоо хэрхэн ургуулж байгаа вэ. Бэлдсэн хөрсөнд суулгаж байгаа юу эсвэл газар дээр нь элсэндээ суулгаж байна уу?
-Заг модныхоо үрсэлгээг хийхдээ эко уутанд хийж ургуулж байгаа. Энэ уут нь урагддаггүй, усыг шингээх чадвартай уут байдаг. Түүндээ хөрсөө хийгээд заг модоо ургуулж байна.
-Яагаад загийг үрслүүлье, суулгая, таръя гэдэг бодол төрөв?
-Цөлжилт ихсэхийн хэрээр элсний нүүдэл их болж байгаа. Хамгийн гол нь заг гэдэг мод нь говь цөлд маш сайн ургадаг. Тэр ч утгаараа элсний нүүдлийг зогсооход хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг ургамал юм. Тиймээс загийг сонгож аваад туршилтаа хийж байгаа.
Ирэх жил сумынхаа бүх айлын хашаанд заг модоо ургуулъя гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
-Сургуулийнхаа хүүхдүүдэд ч мөн заг тарих арга барилыг зааж сургана гэсэн байсан шүү дээ?
-Манай эко клубийн хүүхдүүд сургуулийнхаа хүүхдүүдэд нэг бүрчлэн хэрхэн заг мод ургуулах талаар зааж сургана. Үүний үндсэн дээр хүүхдүүд маань дээр дурдсанчлан гэрийнхээ хашаанд загаа ургуулах юм. Мөн хүүхдүүдийг заг модны талаар сайн мэддэг, ач холбогдлыг нь сайтар ойлгодог болгох үүднээс хүүхдүүдэд ч мөн хэрхэн тарьж ургуулах талаар заах гэж байгаа юм.
-Цахим орчноор чиний үрсэлгээгээ барьчихсан зураг тархсан шүү дээ. Түүнээс гадна нутгийнх нь хүмүүс энэхүү ажлыг нь хараад ямар сэтгэгдэлтэй байна?
-Хүмүүс маш их магтаж байгаа. Саяхан зурагтай постоо оруулахад харсан хүмүүс бүгдээрээ дэмжиж, сайшаасан байна лээ.
-Энэхүү туршилтыг хийхэд мэдээж чиглүүлэх хүн хэрэгтэй байх тийм үү?
-Мэдээж тэгэлгүй яах вэ. Манай эко клубийн багш бидэнд маш их тусалж дэмждэг. Мөн бидэнд эдгээр загийн үрийг «Дэлхийн байгаль хамгаалах сан»-ийн ах, эгч нар маань өгсөн. Үргэлж биднийг дэмждэг. Байнгын хамтын ажиллагаатай байдаг. Энэ ташрамд баярлаж байгаагаа гэдгээ илэрхийлье.
-Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу. Хөхморьт сумаа хэчнээн загтай болгоё гэж бодож байна вэ?
-Бидний хамгийн том зорилго бол төрөлх нутагтаа 1000 заг тарих.
Бүр цаашилбал, нутагтаа заган ойтой болъё гэсэн томоохон зорилгыг өвөртөлж байгаа.
-Одоо долоодугаар ангид орж байгаа гэхээр дөнгөж 12, 13 настай юм байна шүү дээ. Магадгүй чиний үеийн найз нөхөд, үе тэнгийнхэн нь заг модны талаар төдийлөн сайн мэдэхгүй ч мод тарих чин хүсэлтэй ч байж болох юм. Тэдгээр хүүхдүүдэд хандаж үг хэлээч?
-Мод тарихаар маш сайхан санагддаг. Тарьсан модоо харахад эерэг энерги мэдрэгддэг гэх юм уу. Бас байгаль дэлхийгээ хамгаалж байгаа багахан тус маань энэ шүү дээ. Тиймээс үе тэнгийн найзууддаа хандаж хэлэхэд мод тарьж, түүнийгээ өөрийн гараар ургуулж, арчлаарай гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.
Источники:
https://www.mongolianguideschool.com/info9/detail/30&rut=9bd187ae811c4d025a01ee08e96815da7e7bd6580d8e6f2e33448bca0da98109
https://mungunmaral.mn/news?id=87&rut=9d04720c4a37ac26a52e44069b59c57400642373dbfa5fef8e030c2d4ca7df79
https://www.academia.edu/39308956/%D0%97%D0%90%D0%93_%D0%9C%D0%9E%D0%94&rut=f45a9b9ab9166d028bb7aebaab5af06ef5d988de112783f534d1977e379e9ede
https://ubn.mn/p/47709&rut=c39ef77fc56d8c15d78bc148de5a4cfd250178ab2b405894c649f1297c13d219